Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах, дотоодын ААН-ийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой Улаанбаатар түншлэл-2018 үзэсгэлэн худалдаа энэ сарын зургаанаас есний хооронд Мишээл экспод зохиогдоно.

Үзэсгэлэн худалдаанд 80 гаруй ААН, компани оролцох бөгөөд ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник технологи, гар урлал, бэлэг дурсгал, барилгын материал зэргийг танилцуулах юм.

Мөн Тайваний 10 гаруй ААН оролцож, эмнэлгийн болон цахилгаан тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн техникийг сонирхуулах гэнэ.  

Харин зохион байгуулагчдын зүгээс онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн, шилдэг экспорт, импорт болон импортыг орлох хүнсний бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд зэрэг 15 шагнал гардуулах юм.

Уг үзэсгэлэн худалдааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэл хамтран зохиодог ба банк санхүү болон бизнесийн зөвлөх компаниуд үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөө өгдөг байна.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаа дөрөв хоног үргэлжилсэн ба Орос, Тайвань, Хонгконг, Чех улсын ААН-үүд оролцсон юм.

2017 оны шагналын эзэд,

  • Эрүүл хүнс нэвтрүүлэгч байгууллагаар - Үлэмж Органик ХХК
  • Онцлох гарааны бизнес эрхлэгчээр - Алтай цай /хувь хүн Д.Нансалмаа/
  • Шинэ бүтээгдэхүүний шагнал - Сүү ХК-ийн Био тараг бүтээгдэхүүн
  • Шилдэг экспортын бүтээгдэхүүн - Дархан минж ХХК эмэгтэй нэхий дээл
  • Орчин үеийн технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүн - Мах импекс ХК-ийн Берлин нэрийн бүтээгдэхүүн
  • Дэлхийн бренд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн - М-Си-Эс Кока Кола ХХК-ийн  Жүржийн талст
  • Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллага - Витафит импекс ХХК
  • Үзэсгэлэнгийн үлгэр жишээ оролцогч байгууллага - Мах импекс ХК
  • Үзэсгэлэнгийн идэвхтэй оролцогч байгууллага - Глобал трейдинг девелопмент ХХК
  • Импортыг орлох бүтээгдэхүүн - Өүлэн менч ХХК
  • Импортыг орлох бүтээгдэхүүн - Хөгжил трейд ХХК-ийн Ариун хүүхдийн багц бүтээгдэхүүн