Бид тоймлоё, Та унш

2019.05.02 Пүрэв                                             18°C   2,642.78  Хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


Хонхны баяраар зугаалгад явахыг хориглолоо

Их дээд сургууль, ЕБС-ийн хонхны баяртай холбоотойгоор Эрдмийн баяр арга хэмжээг 6/15-ыг хүртэл зохиохоор боллоо. Арга хэмжээний хүрээнд УБ-ын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг амралт, зугаалгын газар, дэн буудал, бар цэнгээний газруудад тавих хяналтыг эрчимжүүлэх юм.

Хулгайгаар зугаалахын уршиг!

Өнгөрсөн онд хонхны баярын үеэр 2987 гэмт хэрэг гарсны 113-т нь оюутан, сурагчид холбогдсон байна. Эдгээрийн дийлэнх нь анги хамт олноороо архидан согтуурсан, зөвшөөрөлгүй зугаалгаар явснаас үүдэн хулгай, дээрэм, залилангийн хохирогч болжээ.

Багшид бэлэг өгөхийг дахин хориглов

Хонхны баяртай холбоотойгоор ангийн багшид бэлэг өгөх, сургуульд хандив өгөх зэргээр мөнгө хураасан гэх асуудал гардаг. Тэгвэл Боловсролын сайд хууль бус төлбөр хураамж авахыг хориглож, биелүүлээгүй тохиолдолд сургуулийн захиргаатай хариуцлага тооцно гэлээ. Энэ жил УБ-ын хэмжээнд ЕБС-ийг 6668 хүүхэд, их дээд сургуулийг 20 гаруй мянган оюутан төгсөж байна.


Шинэ музей Их тэнгэрийн аманд сүндэрлэнэ

Сүүлийн 6 жил яригдаж буй Байгалын түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг ЗГ дэмжлээ. Музейг барих хөрөнгийг 2020 оны төсөвт суулгасан ₮370 тэрбумаас гаргах ба газар ашиглуулах асуудлыг холбогдох албаныханд даалгасан байна. Тус музейн одоогийн барилга 1955 онд баригдсан учир 2013 онд акталж үйл ажиллагааг нь зогсоосон юм.


Баян-Өлгий аймагт хэсэгчилсэн хорио цээр тогтоолоо

Тус аймгийн Ногоон нуур суманд гэр бүлийн 2 хүн учир битүүлгээр нас барсан хэрэг гарлаа. Урьдчилсан байдлаар тарваган тахал байж болзошгүй гэж үзсэн ба шинжилгээний хариу 72 цагийн дотор гарах юм. Үүнтэй холбоотойгоор тус аймагт тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийтийг хамарсан арга хэмжээ зохиох, архи согтууруулах ундаа худалдахыг хориглолоо. Ийнхүү иргэдийг сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөлөө.


Венесуэлийн улс төрийн маргаан хурцадлаа

Каракас хотод болсон үймээний үеэр цэргүүд хуягт машинаар жагсагчдыг дайрч, гал нээлээ. Мөн сөрөг хүчний удирдагч Гуайдо болон ерөнхийлөгч Мадурогийн цэргүүд хоорондоо буудалцсан байна. Тус үймээний улмаас 71 хүн гэмтсэн ба Мадуро хэзээ ч огцрохгүй гэсэн юм. Америк уг үймээнд Кубын цэргүүд оролцсон гэж үзэн Венесуэлээс цэргээ гаргахгүй бол хориг тавина гэсэн ч Куб үймээнтэй холбоогүй гэжээ.


Фэйсбүүк хэрхэн шинэчлэгдэх вэ?

Марк Зукербергийн хэлснээр мессенжерээр илгээсэн чатуудыг компаний ажилчид хянахгүй боломжгүй болох ба WhatsApp-аар төлбөр төлдөг болно. Мөн Фэйсбүүкийн цэнхэр өнгийг өөрчилж Инстаграмд мессеж, наадаг зураг нийтэлдэг болох юм. Гэхдээ шинэчлэл хэзээнээс хийгдэх нь тодорхойгүй байна.

Таны сонорт


Image result for soldier icon Цэрэг татлага Баасан гарагт эхэлнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр