Бид тоймлоё, Та унш

2019.03.01 Баасан                                          4°C   2,635.46  Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё


Трамп-Кимийн уулзалт үр дүнд хүрсэнгүй

Тэд энэ сарын 27, 28-нд Вьетнамд 2 дахь дээд хэмжээний уулзалтаа хийж, Хойдыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, 2 Солонгосын дайныг албан ёсоор дуусгах зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх байсан ч тохиролцоонд хүрч чадсангүй.

Яагаад?

Ким Жон Ун Хойдод тавьсан хоригоо бүхэлд нь цуцлахыг шаардаж, Трамп уг саналаас татгалзсанаар уулзалт өндөрлөсөн юм. Хэдийгээр уулзалт амжилтгүй болсон ч тэд найрсаг харилцаатай хэвээр байгаа ба Ким дахин цөмийн туршилт хийхгүй гэдгээ амласан гэнэ.

Хойдод тавьсан Америкийн хориг

Америк 2008, 2017 онд Хойдтой худалдаа хийхээ зогсоож, тэдэнтэй наймаа хийсэн улсад хориг тавина гэдгээ мэдэгдсэн юм. Үүнийг ЕХ, НҮБ, Өмнөд Солонгос, Хятад зэрэг орнууд дэмжиж мөн хориг тавьснаар дэлхийн улсууд Хойдтой худалдаа хийхээ больсон байна. Ийнхүү Ким улсынхаа хэрэгцээг хангахын тулд нууц худалдаа хийж эхэлсэн бөгөөд энэ сарын 26-нд 90 мянган жил архийг Хятадаас авах гэж байгаад баригдсан юм.


Нөгөө фракцаа онилсон гэх шинэ даргын халаа сэлгээ

НИТХ-аас 56.8%-н санал авч Хотын даргаар томилогдсон С.Амарсайханыг ЕС У.Хүрэлсүх 24 цагийн дотор батламжилснаар тамгаа гардан авлаа. Шинэ дарга тамгаа авмагцаа, “Үр дүнтэй шуурхай ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт буюу халаа сэлгээ хийнэ” гэсэн юм. Ийнхүү халаа сэлгээг “М.Энхболдын талынхан” буюу Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Д.Энхтөр нараас эхэлнэ гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.


Хорих ангийн даргыг ажлаас нь халлаа

Хорих 461-р ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсантай холбоотойгоор тус хорих ангийн дарга нар, ерөнхий жижүүр зэрэг хүмүүсийг ажлаас нь чөлөөллөө. Одоогоор хэчнээн хүнд хариуцлага тооцсон нь тодорхойгүй ч тухайн өдөр ажиллаж байсан ажилтнууд сонор сэрэмж алдаж, хариуцлагагүй ажилласан нь тогтоогдсон гэнэ. Талийгаач хувцсаараа өөрийгөө боомилсон байдалтай олдсон ба ар гэрийнхэн нь үүнийг зохион байгуулалттай хүн амины хэрэг гэж үзэж байна.


Пакистан агаарын замаа хааж ОУ-ын нислэгүүд саатав

Энэтхэг, Пакистаны хилийн маргаан хурцадсанаас үүдэн агаарын замаа хааснаас болж хэдэн мянган ОУ-ын нислэг саатаад байна. Улмаар ОУ-ын нислэгийн компаниуд өөр замаар нислэг үйлдэж байгаа ч олон сая $-ын хохирол амсах магадлалтай гэнэ. Пакистаны хэт даврагчид Кашмир муж дахь Энэтхэгийн цэргийн баазад бөмбөг хаясны хариуд Энэтхэг 2 онгоц илгээж Пакистаны хилийг зөрчсөнөөр маргаан хурцадсан юм.


13 хүртэлх насныхан Тик ток хэрэглэж болохгүй

Гэхдээ энэ нь зөвхөн Америк хүүхдүүдэд хамааралтай юм. Учир нь 13-аас доош насныхан эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр аливаа апп-ыг хэрэглэхийг Америкт хориглодог. Гэвч Тик Ток үүнийг зөрчсөн учир $5.7 саяар торгож, 13 хүртэлх насныхны хаяг, бичлэгийг устгалаа. Хүүхдүүд Тик Тикоос зөвхөн бичлэг үзэж болох ба насны хязгаартай нэмэлт апп ашигласнаар бичлэг оруулах боломжтой гэнэ.

Таны сонорт


Related image ЭЕШ-ын хуваарь гарлаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр