Улсын дээд шүүх хоёр намын шинээр бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэж бүртгэхээс татгалзлаа.

Тодруулбал, Монгол шинэчлэлт нам болон Миний Монгол намуудын хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.

Дээрх хоёр нам нь хүсэлтэд хавсаргасан баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлж Дээд шүүхэд дахин хүсэлт гаргах боломжтой юм.

Сануулахад, хамгийн сүүлд буюу энэ сарын долоонд Гэр хороолол хөгжлийн намыг Дээд шүүх бүртгэсэн бөгөөд энэ нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам болжээ.