Тээврийн цагдаагийн албанаас Улсын дугаар-2019 арга хэмжээг хэрэгжүүлж, нийт 10988 зөрчлийг илрүүлээд байна. Гэвч зөрчлийн тоо буурахгүй байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. 

Улсын дугаар арга хэмжээ энэ сарын 20-нд дуусах бөгөөд жолооч нар үүргээ биелүүлж арилсан, бүдгэрч, танигдахгүй бохирлогдсон, буруу байрлуулсан, нуун далдалсан улсын дугаартай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Энэхүү арга хэмжээ нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хууль бусаар олж авах, үйлдвэрлэх  үйл ажиллагаанд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хяналт шалгалтын эхний 14 хоногийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн

  • 14.7.10.1 дэх хэсэгт зааснаар 37 зөрчил,
  • 17.4.11.1 дэх хэсэгт зааснаар 1329 зөрчил,
  • 14.7.11.2 дахь хэсэгт зааснаар 3667 зөрчил,
  • 17.7.11.3 дахь хэсэгт зааснаар 5679 зөрчил,
  • 14.7.12 дахь хэсэгт зааснаар  284 зөрчил,
  • 14.7.13 дахь хэсэгт зааснаар 2 зөрчил нийт 10988 зөрчлийг илрүүлсэн байна.

Хуульд зааснаар стандарт бус улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10-250 мянган төгрөгөөр торгодог юм.

Сонирхуулбал, энэ оны эхний хагасын байдлаар улсын хэмжээнд нийт 1.00.3922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2019 онд 57.568 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн байна.