Үндэсний статикийн хорооны мэдээлснээр он гарсаар эхний улиралд улсын нийт гадаад өр 29.5 тэрбум доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум доллароор, Засгийн газрын нийт өр 22.4 их наяд төгрөг болж 873.9 тэрбум төгрөг өсжээ.

Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг нийт зээлийн 31.9 хувь, бусад салбарынх 28.4 хувь, Засгийн газрынх 24.6 хувь, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 8.1 хувийн тус тус эзэлж байна.

Харин Засгийн газрын нийт өрийн 18.9 их наяд төгрөг буюу 84.7 хувь гадаад өр, 1.5 их наяд төгрөг буюу 6.9 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.9 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 807.9 тэрбум төгрөг буюу 3.6 хувь нь концесс байгаа юм.

Сануулахад, Засгийн гараас 2021-2024 он хүртэл Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондуудын нийт 2.9 тэрбум долларын өрийг төсөвт дарамт учруулахгүйгээр төлөх стратегийг боловсруулаад буй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр 2016 онд Засгийн газрын өр ДНБ-ний 78.8 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 58 хувь хүртэл буурсан ба дээрх стратегийг хэрэгжүүлснээр 54 хувь хүртэл буурах гэнэ.