ҮСХ-оос 10-р сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн төлөв байдлын статистик мэдээллийг танилцууллаа.

Үүний халдварт өвчлөлийн талаарх мэдээллээс харахад халдварт өвчнөөр өвчлөгсөд 36.0 мянга болж өнгөрсөн оны мөн үеэс таван хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Улаанбаатарт ХДХВ/ДОХ-ын нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 281 боллоо. 

Сүүлийн үед ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа ба долоо, наймдугаар сард нийт зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэн юм.

Мэргэжилтнүүд ДОХ-той нэг хүний ард 5-6 хавьтагч байдаг гэж үздэг ба өнгөрсөн оны байдлаар дэлхий дахинд ХДХВ-ийн халдвар тээгч 37.9 сая гаруй хүн амьдарч байна.