Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хятад-Монголын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээврийг Баасан гарагаас бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ. Ингэснээр Хятадаар дамжин ирсэн аль ч улсын иргэнийг Монголд нэвтрүүлэхгүй юм.

Харин гадаадад байгаа Монголын иргэнийг Элчин сайдын яамд болон Консулын газруудад авчирснаар тусгай нислэгээр авчирна. 

Хятадад байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй. Энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах юм. Мөн урьдчилан  галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгоно.

Нэгдүгээр сарын 31-ээс хойш нийт 6000 мянган Монгол иргэнийг Хятадаас авчирсан байна.