Өмнөд Солонгос, Америкийн зэвсэгт хүчний хэлэлцээр дууссан гэж хоёр улсын төлөөлөгчид мэдэгдлээ. Учир нь Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн Баасан гарагт 2020 онд Солонгосын хойгт ажиллах Америкийн армийн хөлсийг 400 хувь буюу 4.7 тэрбум доллараар нэмэх шийдвэр гаргасан юм. 

Уг шийдвэр Өмнөд Солонгосын тал болон Америкийн батлан хамгаалахын удирдлагууд, парламентын гишүүдийн хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. 

Мөн хоёр улс сүүлийн 28 жилийн турш цэргийн хамтын ажиллагааны хөлсийг амжилттай тохиролцож ирсэн юм. Гэвч энэ удаагийн төлбөрийн нэмэгдэл Өмнөд Солонгосын талд хүндрэл учруулна гэжээ. 

Харин Америкийн Батлан хамгаалахын яамны мэдээлснээр Өмнөд Солонгос нь чинээлэг орон учир батлан хамгаалахын хамтын ажиллагаанд илүү төлбөр төлөх ёстой гэсэн байна. 

Хоёр улс таван жилд нэг удаа батлан хамгаалахын төлбөрийн асуудлаар хэлэлцдэг байсан ба Трамп 2016 оны сонгуулийн үеэр Өмнөд Солонгос төлбөрөө 100 хувиар нэмэхгүй бол цэргээ татна гэсэн амлалт өгсөн юм. 

Өнгөрсөн онд Трамп армийн төлбөрөө 50 хувь нэмэхийг санал болгосон ба Өмнөд Солонгосын тал найман хувиар илүү төлбөр төлөхийг зөвшөөрсөн байна. 

Эх сурвалж: CNN, Al jazeera