Өмнөд Солонгос худалдааны итгэлт түнш орны жагсаалтаас Японыг хаслаа. Учир нь Япон олон улсын худалдааны хэлэлцээрийг зөрчин Өмнөд Солонгосын экспортод хориг тавьсан гэж үзжээ. Ингэснээр экспортын жагсаалтын хоёр бүлгээ гурав болгон өөрчилж Японыг шинэ бүлэгт оруулж байгаа гэж Худалдаа, үйлдвэрлэл, эрчим хүчний яамнаас нь мэдээлсэн байна. 

Улмаар Япон руу бараа экспортлох хүсэлтэй Өмнөд Солонгосын компаниуд өмнө нь гурван бичиг баримт бүрдүүлдэг байсан бол энэ нь тав болж хүсэлтийн хариу таван хоногт гардаг байсан бол одоо 15 хоног хүлээх гэнэ.

Уг шийдвэр 20 хоног иргэдийн дунд санал асуулга явуулсны дараа ирэх сараас хэрэгжиж эхлэх юм байна. Япон улс нь Өмнөд Солонгосын худалдааны түнш 29 орны дээд бүлэгт бичигддэг байжээ. 

Японы засгийн газар өнгөрсөн сарын нэгэнд Өмнөд Солонгос руу гаргах өндөр технологийн материалд хориг тавьж зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан худалдаа хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Энэхүү хоригоос болж Өмнөд Солонгосын 1100 нэр төрлийн экспортын бараа Японы засгийн газраас зөвшөөрөл авахын тулд гурван сар хүлээх шаардлагатай болсон юм. 

Японы хоригийн шалтгаан тодорхойгүй байгаа ч Өмнөд Солонгос зэвсгийн экспортдоо хяналт тавьж чадахгүй Хойд Солонгост зэвсэг наймаалж байгаа гэж үзжээ.

Эх сурвалж: Koreaherald, Straits time