Өмнөд Солонгосын олны танил эрхмүүд Ганвон мужид гарсан түймэрт хохирсон иргэдэд хандив өргөж эхэллээ. Тухайлбал, түймрийн хохирогчдод туслах Хүслийн гүүр байгууллага болон ChildFund Korea онлайн хандивын санд дуучин Psy, IU нар тус бүр 100 сая вон хандивлажээ.

Мөн жүжигчин Ким Ву Бин, Ким Со Хён, Сон Жун Ки, Эхнэрийн урхи киноны жүжигчин Ким Со Хён, Super Junior хамтлагийн дуучин Ким Хи Чул, дуучин Ли Сонми, Кан Даниель болон BTS хамтлагийн фенүүд зэрэг олон хүмүүс тусламжийн гараа сунгасан байна.

Харин Т-ара хамтлагийн дуучин Хёмин түр хорогдох байранд байгаа иргэдэд хоол хүнс, өргөн хэрэглээний барааны тусламж үзүүлжээ.

Ганвон мужид өнгөрсөн Пүрэв гарагт гарсан хээрийн түймэр Сокчо, Ганнен, Донхэ, Инжэ мужуудад хүрсэн бөгөөд нэг хүн амиа алдаж 35 хүн гэмтсэн байна. Түймрийн улмаас 400 гаруй айл, 500 гаруй га газар шатсан бөгөөд 4200 гаруй хүнийг хорогдох байр руу шилжүүлжээ.

Эх сурвалж: Channel news asia, Korea herald