Өмнөд Солонгосын чинээлэг эрхмүүд өв залгамжлалын татвараас зайлсхийхийн тулд хүүхдүүдээ олон сая долларын хувьцааг бэлэглэх болжээ. 

Ийнхүү татвараас зайлсхийх явдлаараа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудаас хоёрдугаарт бичигдэж байна. 

Энэ төрлийн татвараас зайлсхийх арга бусад орнуудад ч ашиглагддаг бөгөөд ихэнхдээ итгэмжлэлээр дамжуулан зөвхөн насанд хүрсэн хүүхдэд л хувьцаа бэлэглэхийг зөвшөөрдөг юм. Харин Өмнөд Солонгост итгэмжлэл татварын давуу тал багатай учир шууд бэлэглэдэг байна. 

Блумбергийн судалгаанаас үзэхэд 4,3 тэрбум долларын хөрөнгөтэй 59 компаний 19-ийнх нь хувьцаа эзэмшигчид дунд 18-аас доош насныхан байсан ба нийт 29 сая долларын хувьцаатай байжээ. 

Үүнээс хамгийн их буюу 20 сая долларын хувьцааг GS Holdings группын ач хүү, 15 настай Ху Ман Жун эзэмшдэг байна. Мөн Hansae Yes24 Holdings компаний 1.3 сая долларын хувьцаа 1-5 насны дөрвөн хүүхдийн нэр дээр байдаг гэнэ. 

Эх сурвалж: SCMP, Japantimes