Өмнөд Солонгосын алдарт найруулагч Бон Жүн Хогийн Паразит кино Канны олон улсын кино наадмын дээд шагнал болох Алтан алгыг хүртлээ.

Эмгэнэлт инээдэм, триллер төрлийн уг кино нь баян айлд ажиллахаар болсон ядуу, луйварчин гэр бүлийн талаар өгүүлдэг юм.

Найруулагч Бон Жүн Хо 2017 онд Окжа киногоороо Канны кино наадамд оролцож байжээ.

Өнгөрсөн жил мөн ядуу гэр бүлийн тухай өгүүлдэг Японы найруулагч Хироказу Коре-едагийн Дээрэмчид кино шилдгээр шалгарсан юм.

Эх сурвалж: Polygon, BBC