Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр Лхагва гарагт Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Чун И Ён, Үндэсний тагнуулын газрын дарга Су Хүн тэргүүтэй таван төлөөлөгч Хойд Солонгост айлчлал хийхээр болжээ. Тэд тухайн өдөртөө эргэж ирэх гэнэ.  

Төлөөлөгчид хоёр орны удирдагчийн уулзалтын тов, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудлын талаар Хойд Солонгосын төлөөлөгчидтэй ярилцах юм.  

Хоёр Солонгосын удирдагчид энэ сард гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийхээр төлөвлөсөн юм.

Төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгост хоёр өдрийн айлчлал хийх үеэрээ удирдагч Ким Жон Унтай уулзаж байжээ. Гэвч энэ удаа Кимтэй уулзах нь эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: NHK