Өмнөд Солонгост зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэд энэ сарын 16-аас эхлэн заавал ЭМД төлдөг боллоо. Энэхүү шинэ журмын дагуу гадаад иргэд орлогоосоо хамааран сард доод тал нь 113 мянган вон төлөх юм. 

Харин гадаад оюутнууд 2021 оны гуравдугаар сар хүртэл ЭМД-аас чөлөөлөгдөх гэнэ. Мөн өөр улсад ЭМД төлдөг гадаад иргэд уг татварыг төлөхгүй байж болох юм. 

Өмнө нь Өмнөд Солонгосын компанид ажилладаггүй гадаад иргэд ЭМД-ыг сайн дураар төлдөг байсан ба тэд бага татвар төлөөд үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ авдаг гэх шүүмжлэлд өртдөг байжээ. 

Тус улсын ЭМД-ын газрын мэдээлснээр даатгалын төлбөрт 400 мянган гадаад иргэд хамрагдах юм. 

Эх сурвалж: Koreaherald, Pulsenews