Өмнөд Солонгост хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг нутаг буцахдаа 3-15 хоногийн өмнө мэдэгддэг болно гэж тус улсын Хууль зүйн яамнаас мэдээллээ. Энэ нь гадаадын гэмт хэрэгтнүүдийг зугтахаас сэргийлэх зорилготой ба уг журам энэ сарын 21-ээс хэрэгжиж эхлэх юм. 

Хууль бус оршин суугчид өмнө нь нутаг буцах өдрөө албаныханд мэдэгддэг байсан юм. Харин шинэ журмын дагуу нутаг буцах хүсэлт гаргахдаа гадаад паспорт, онгоцны тийзээ хянуулах ба энэ хугацаанд цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг нь шалгах гэнэ. 

Гэхдээ тухайн гадаадын иргэний ар гэрт ажил явдал, өвчин зовлон зэрэг яаралтай буцах шалтгаан гарсан бол энэ тухай нотлох баримтаа цагаачлалын газарт өгөх ёстой байна. 

Өнгөрсөн сард Казахстаны иргэн Гёнсан мужид долоон настай хүүг машинаараа дайрч осол гарснаас 18 цагийн дараа эх орон руугаа буцжээ. Улмаар Өмнөд Солонгосын хууль зүйн яам уг хэрэгтнийг шилжүүлж авах талаар Казахстаны талтай ярилцаж байгаа юм. 

Эх сурвалж: Koreaherald