Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Кореан Эйр компаний ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогджээ. Инчеоны олон улсын нисэх буудлын мэдээлснээр Д.Одбаяр Улаанбаатараас Инчеон хотыг зорьж явсан онгоцны үйлчлэгч 20 настай эмэгтэйн бүсэлхийд хүрсэн байна. 

Улмаар нисэх компаний ажилчид энэ талаар цагдаад мэдэгдэж Д.Одбаярыг саатуулжээ. 

Харин Монголын элчин сайдын газрын мэдээлснээр дипломат ажилтны халдашгүй эрхийн хүрээнд түүнийг сулалсан байна. Ингэснээр Д.Одбаяр Инчеоны нисэх буудлаас Сингарпур руу нисчээ.

Д.Одбаяр нь Солонгост томилолт аваагүй учир дипломатын бүрэн эрх хэрэгжихгүй гэж Солонгосын гадаад харилцааны яам үзсэн байна. Гэвч түүний үйлдсэн хэрэг хөнгөн байсан учир тохиролцооны үндсэн дээр суллажээ. 

Эх сурвалж: Yna