Оросын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал ерөнхийлөгч Владимир Путин 2024 оноос хойш дахин сонгогдох магадлалтай байна. 

Парламентын гишүүн Валентина Терешкова хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнийг дахин сонгох боломжийг олгох саналыг гаргасан юм. 

Ингэснээр Путин дахин нэр дэвшиж, 2036 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллахаас гадна шаардлага хангасан хүн бүхэн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломж бүрдэх гэнэ.

Тус саналыг Үндсэн хуулийн цэц болон Оросын засгийн газар дэмжсэн ба дөрөвдүгээр сарын 22-нд олон нийтийн санал асуулга явуулах юм. Хэрэв олонх нь дэмжиж батлагдвал Путин дахин сонгогдох магадлалтай болно. 

Путин 1999-2008 онд Оросын ерөнхийлөгчөөр ажилласан ба Үндсэн хуульд зааснаар хоёроос дээш удаа сонгогдох боломжгүй учир 2008-2012 онд түүний ойрын туслах Дмитрий Медведев ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ингээд 2012 онд Путин дахин сонгогдсоноор өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 

Эх сурвалж: BBC, RadioEurope