Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжээд байна. Тэгвэл бэлэн байдлын үед дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд, 

  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж шуурхай штаб байгуулна,
  • Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлнэ,
  • Коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтооно, 
  • Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангана,
  • Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх,
  • Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна,
  • Цагаан сартай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсооно,
  • Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ,
  • Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулна,
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутгийн байгууллага  хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлнэ,
  • Цагаан сартай холбогдуулан хүнс барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглоно,
  • Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээ, ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийнэ,
  • Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёлт хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсооно,
  • Шашны байгууллагын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авна,
  • ААН байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлнэ,
  • Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй,
  • Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно.