Хүмүүс ихэнхдээ ойр дотныхныхоо түрхсэн үнэртнийг авдаг. Тэгвэл үнэртэй усыг толгой нотоор нь ангилж сурах нь сонгоход илүү хялбар болгоно. Нотууд дотроо эхний үнэр, дунд үнэр, суурь үнэр гэж гурван ангилалтай байдаг.

Perfume pyramid-н зурган илэрцТолгой нот- Аливаа үнэртнийг үнэрлэхэд хамгийн түрүүнд үнэртэнэ. Гэхдээ түргэн ууршиж хэдхэн секундэд үнэртдэг байна. Жишээ нь: Дорнын, Цитрус, Цэцэгсийн үнэр толгой нотод багтана. 

Зүрхэн нот- Суурь ба дээд нотуудын хооронд үнэртэнэ. 10-15 минутын хугацаанд үнэрээ хадгална. Ерөнхийдөө үнэртэй усны түгээх чадварыг харуулдаг юм. 

Суурь нот- Үнэртний хамгийн хүчтэй орцуудаас бүрддэг. Суурь нот нь аливаа үнэртний үндсэн үнэрийг бий болгоно. Товчхондоо шингэсний дараах үнэр юм. 

Мөн эдгээр гурван нотоос гадна өвөрмөц үнэр сонирхдог хүмүүст зориулагдсан Ниш ангиллын нот байдаг. Нот ялгаж үнэрлэж сурсны дараа үнэртэй усыг тусгай шингээгч цаасан дээр цацах эсвэл гарын бугуйн хэсэг дээр түрхэж 15 минут орчим байлган үнэртэнэ.

Үнэртэн сонгох зөвлөмж: 

  • Нэг дор гурваас дээш үнэр үнэрлэх хэрэггүй,
  • Кофе үнэрлэж сонгох,  
  • Зарим үед цэвэр ус ууж, үнэрлэх
  • Цэвэр агаарт гарч хэсэг хуацааны дараа эргэн ирж үнэрлэвэл илүү тод үнэртэнэ.