Унгарын ерөнхий сайд Виктор Орбан улсынхаа хүн амыг өсгөх зорилгоор дөрвөн хүүхэдтэй эхчүүдийг насан туршид нь татвараас чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ.

Мөн залуу хосуудад гурван хүүхэдтэй болтол нь 36 мянган долларын хүүгүй зээл олгох юм байна. Үүнээс гадна Засгийн газрын зүгээс ирэх гурван жилд 21 мянган өдөр өнжүүлэх төв байгуулах, эрүүл мэндийн системийг сайжруулахад 2,5 тэрбум доллар төсөвлөх, орон байрны тусламж үзүүлэх, долоон суудалтай машин худалдан авагчдад төрөөс хөнгөлөлт олгох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Унгарын хүн ам жилд 32 мянгаар буурч байгаа ба үүний шалтгаан нь цагаачид олноор ирэх болсонтой холбоотой гэнэ.

Европын холбооны нэг эмэгтэйн дундаж төрөлт 1.58 байдаг бол Унгар эмэгтэйчүүдийнх 1.45 байдаг байна. Харин Нигер улс дэлхийн хамгийн өндөр дундаж төрөлттэй буюу 7.24 байдаг гэнэ.

Эх сурвалж: BBC, Shropshirestar