Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Оросын Самар хотод гэрлэсэн шинэхэн хосууд хуримын зураг даруулав.

Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Кипр улсад хийж буй анхны албан ёсны айлчлалын үеэр нийслэл Никосиа хотод хүндэт харуулууд хүлээх зуур.

Швед, Английн тоглолтын өмнө Шведийн фенүүд.

Испанийн Памплона хотод салют дүүргэсэн бух үүрсэн хүнээс зугтаж буй хүмүүс.

Хорват, Оросын тоглолтын өмнө Оросын фен.

Хятадын Хүнань мужийн Ниншан хотод халуун чинжүү идэх тэмцээнд оролцож буй хүн. Уг тэмцээний ялагч нэг минутад 50 халуун чинжүү иджээ.

Ромын Тээврийн яамны гадаа нэгэн жагсагчийг цагдаа нар холдуулж буй нь. Олон арван иргэд хатуу цагаачлалын бодлогын эсрэг жагсаж, өөрсдийгөө гинжилсэн байна.

Бензиний үнийн өсөлтийн эсрэг Гаити улсын иргэд нийслэл Порт-о-Прэнс хотод жагссан ба энэ үеэр дэлгүүр дээрэмдэж буй хүмүүс рүү цагдаа нар буу тулгаж буй нь.

Энэ сарын есний өдөр Японы Хирошима мужид цагдаа нар иргэдийг аварч буй нь. Уг өдөр 75 хүн үерийн улмаас амиа алджээ.

Марокко эмэгтэй Тан-тан моссем бербер фестивалийн үеэр. Уг фестиваль нь долдугаар сарын наймны өдөр болсон бөгөөд ЮНЕСКО-ийн соёлын өвд “Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өв” хэмээн бүртгэгдсэн баяр юм. Тан-тан моссем бербераар хойд Африкийн нүүдэлчин овог аймгуудын соёлыг дэлгэрүүлдэг байна.

Оросын Новосибирск хотын амьтны хүрээлэнд тавдугаар сард төрсөн паллас муурны зулзага эхийн хамт.

Туркийн баруун хойд хэсгийн Текирдаг хотод энэ сарын есөнд 360 хүн тээвэрлэсэн галт тэрэг осолджээ. Ослын улмаас 24 хүн амиа алдаж, зуу гаруй хүн шархадсан байна. Осол их хэмжээний бороо орж, газар элэгдсэнээс болсон гэж албаныхан мэдэгджээ.

Их Британийн хааны агаарын нисэх хүчний уран жолоодлогын баг “Улаан сум” Английн төв хэсэгт Формула нэг тэмцээний өмнө үзүүлбэр үзүүлж буй нь.

Ливан улсын Асрал хотоос Сирийн иргэд дүрвэгсдийн лагерийг орхиж буй нь.

Тайландын агуйгаас аврагдсан 12 хүү эмнэлэгт буй нь.

Индонезийн Бали аралд шатсан усан онгоцны галыг унтрааж буй гал командын ажилчид.

НАТО-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр баруун доод талаас Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг зүүн дээд талаас Польшийн ерөнхийлөгч Андрей Дуда, Португалийн ерөнхий сайд Антонио Коста нар.

Италийн Сардини арлаас сүүн зам харагдаж буй нь.

Валаамскийн хийдэд тус арлын ажилчдын дурсгалд зориулсан ёслолын үйл ажиллагааны үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин хийдийн дарга Владика Панкратитай гар барьж буй нь.

Хятадын Жөжян мужид энэ сарын 11-нд болсон хар салхинаас үүссэн цунами.

Хорват, Английн тоглолтын дараа Английн шигшээ багийн тамирчид.

Хорватын багийн фен.

Энэтхэгийн Бангалор хотод зам тээврийн аюулгүй байдлын төлөө кампанит ажлын үеэр Хинду шашны үхлийн бурхан Яамараж дуулга өмсөлгүй мотоцикл унасан хүний ардаас хөөж буй нь.

Хятадын Хүнань мужийн 2000 метр өндөр Лаожүнь уулын хадны ирмэгт жуулчид зоог барьж буй нь.

Мадридын Мерседес бенз загварын шоуны үеэр Испанийн загвар зохион бүтээгч Долорс Кортесийн 2019 оны хавар, зуны загвар.

Хойд Солонгосын Масү толгодод орших удирдагч Ким Жон Ил, Ким Ил Сун нарын хүрэл хөшөөнд хүмүүс хүндэтгэл үзүүлж буй нь. Энэ сарын наймны өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны өвөө Ким Ил Суны нас барсны ой тохиожээ.

Эх сурвалж: Sputniknews