Манай улс өнгөрсөн онд нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.7 хувиар өсөж, 13.7 тэрбум долларт хүрчээ. Тухайлбал, нийт 94065 ширхэг тээврийн хэрэгсэл импортолсноос 69472 нь суудлын автомашин байна. 

Гадаад худалдааны тэнцэл 2014 оноос эхлэн ашигтай гарч байгаа ба 2019 онд 1.5 тэрбум долларын ашигтай байгаа юм.

Худалдааны хувьд манай хөрш орнууд болох Орос, Хятад хамгийн өндөр дүнг эзэлж байна. Хятадтай 8.9 тэрбум долларын худалдаа хийсэн ба энэ нь гадаад худалдааны 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлжээ.

Харин Оросоос нефтийн бүтээгдэхүүн, Японоос суудлын автомашин импортолсон байна. Манай улс чулуун нүүрс, зэсийн баяжмал Хятад руу, Их Британи, Сингапур, Швейцарь руу алт экспортолжээ.

Мөн 132.2 сая долларын мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан бөгөөд энэ нь 2018 оноос 27.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

Манай улсын импортын гол түнш улсууд: 

  • Хятад 33.6 хувь, 
  • Орос 28.2 хувь, 
  • Япон 9.6 хувь, 
  • Америк 4.7 хувь, 
  • Солонгос 4.4 хувийг эзэлж байна.