Эхний 11 сарын байдлаар 471.5 мянган тонн автобензин импортолсон нь өнгөрсөн оноос 78.4 мянган тонноор их байна. Нэг тонн автобензины импортын дундаж үнэ 602.0 доллар байжээ. 

Мөн 989.3 мянган тонн дизель түлш импортолсон ба  нэг тонн нь 618.7 долларт хүрч өнгөрсөн оноос 8.1 хувиар буурсан байна.

Харин боловсруулаагүй нефтийн экспорт 5997.9 мянган баррельд хүрч, өнгөрсөн оноос 329.4 мянган баррелиар нэмэгдсэн ч үнийн дүн нь 31.9 сая доллараар бага байгаа юм. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн ба нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 55.8 доллар болж буурчээ.

Сонирхуулбал, Засгийн газраас ирэх онд 133‌ ‌мянган‌ ‌тонн‌ ‌шатахуун‌ ‌нөөцлөхөөр шийдвэрлэсэн юм. Энэ онд 26 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000 тонн, АИ-92 автобензин 35.500, дизелийн түлш 71.750, ТС-1 онгоцны түлш 3500 тонныг нөөцөлсөн байна.