ЦУОШГ-ын мэдээлснээр дөрвөнд зүүн аймгийн зүүн, баруун аймгийн өмнөд хэсгээр, таванд Алтай, Хангайн уулархаг нутгаар, зургаанд төвийн аймгийн хойд хэсгээр, долоонд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. 

Салхи зургаанд төв болон зүүн аймгаар, долоонд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 

Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байж, зургаанаас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.