Оросын ерөнхийлөгч Владимир Путиний Монголд хийх албан ёсны айлчлалын үеэр дараах замууд түр хугацаагаар хэсэгчлэн хаагдана. Путиний айлчлал энэ сарын гурваныг дуустал үргэлжлэх юм.  

Иймд айлчлалтай холбоотойгоор өнөөдөр Улаанбаатар хот Чингис хаан нисэх онгоцны буудлаас Шангри-Ла зочид буудал хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Гэхдээ замын хөдөлгөөн ажлын цагуудад хэвийн үргэлжлэх юм. 

Харин гурванд Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замын тодорхой хэсгийн хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаана.

Тиймээс замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас иргэдэд уриалж байна.