Улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 06:00 цагаас нээсэнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж байна. 

Мөн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд зорчигчдоос асуумж бөглүүлж, халууныг үзэж байгаа учир ачаалал их байгаа юм. Иймд иргэдийг аль болох өнөөдөр орон нутгийн замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Хөдөлгөөн нээснээр 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирэх юм. 

Үүнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагын 130 гаруй хүн нэмэлтээр ажиллаж байгаа ба нийслэл рүү чиглэсэн замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлэг 50 километр тутамд байна.