Энэ сарын 14, 16-нд баруун аймгийн ихэнх нутаг, төвийн аймгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгийн хойд, төвийн аймгийн зүүн хэсэг, зүүн аймгийн ихэнх нутгаар, 17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр 15, 16-нд ихэнх нутгаар,17-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Харин Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.  

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байх юм. Түүнчлэн 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар сэрүүснэ.