Генетикийн өөрчлөлттэй хүүхдүүд гаргаж авсан Хятадын эрдэмтэн Хэ Жианкуй сураггүй болжээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын халдвартай эцэг эхээс ДНХ-г нь өөрчилсөн ДОХ-ын вируст тэсвэртэй хүүхдүүд төрүүлсэн юм.

Хэ Жианкуй өнгөрсөн Лхагва гарагт эрдэм шинжилгээний хуралд оролцсоноос хойш сураггүй болсон бөгөөд Хятадын хууль хяналтынхан саатуулсан байж магадгүй гэнэ.

Гэхдээ түүний ажилладаг Шэньчжэнь мужийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль энэ тал дээр ямар нэг мэдээлэл аваагүй гэдгээ мэдэгдсэн байна.

Хэ Жианки CRISPR-cas9 гэх аргаар долоон эмэгтэйн үр хөврөлийн тодорхой генийг устгаж, нэмсэн байна. Улмаар тэдний нэг нь ДОХ-ын халдварыг эсэргүүцэх чадвартай эрүүл саруул ихэр охид төрүүлсэн юм. Гэвч дэлхий даяар амьд хүн дээр туршилт хийхийг хориглодог бөгөөд 120 эрдэмтэд уг туршилтыг охидын ирээдүйд аюултай гэж үзжээ.

Эх сурвалж: RT, Daily mail