ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан нарын албаныхан ургац хураалтын явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ сарын наймны байдлаар 192.4 мянган тонн үр тариа, үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай, 58.6 мянган тонн төмс, 68.4 мянган тонн хүнсний ногоо хураагаад байна. Энэ нь үр тарианы хураалт 42.3 хувь, хүнсний ногооны хураалт 75.9 хувь, төмсний хураалт 86.6 хувьтай тэнцэж байгаа юм.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах тооцоо гарчээ.

Энэ онд улсын хэмжээнд нийт 512.0 мянган га-д тариалалт хийсэн ба үүнээс 364.8 мянган га-д үр тариа тариалсан байна. Мөн 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан юм.

Энэ зун бороо их байснаас үүдэн ургац алдах төлөвтэй байгаа ч улаанбуудайн хэрэгцээг дотоодоос 100 хувь хангахаар төлөвлөөд байна.

                                  УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ
Д/ДТаримлын төрөлХураах талбай         (га)Хураасан талбай           (га)Хувь 

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1Үр тариа35030714803542.313.0192439
2Төмс148561291686.6122.8158628
3Хүнсний ногоо8042    610675.9112.168446
4Тэжээл455671991143.622.344472
5Тосны ургамал782131079013.8     6.16643