Оросын уран гулгагч Алина Загитова Германы Небелхорны аварга шалгаруулах тэмцээний үеэр богино зайны үзүүлбэрийн дэлхийн дээд амжилтыг эвдлээ.  

Мөн тэрээр тэмцээний нийт дүнгээр 79.93 оноо авч эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртжээ.

Загитова өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болсон Өвлийн олимпд 82.92 оноогоор түрүүлж дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Гэвч олимпын онооны систем өөрчлөгдсөнөөр түүний амжилт хүчингүй болжээ.

Сонирхуулахад тус олимпын дэд байранд шалгарсан Загитовагийн гол өрсөлдөгч, багийн хамтрагч Евгения Медведева энэ улиралаас Канадын дасгалжуулагч Бриан Орсерыг дасгалжуулагчаараа сонгосон юм.  

Эх сурвалж: RT