ҮСХ-оос өнгөрсөн оны өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 173.2  мянган төгрөгөөр өссөн гэж мэдээллээ.  

Нийт өрхийн 13 хувь нь сард 500 мянган төгрөгийн орлоготой байгаа ба орлогынх нь 52.3 хувь нь тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө байна. Харин саяас дээш орлоготой 105 мянган өрх орлогынхоо 59.2 хувийг цалингаараа бүрдүүлжээ.   

Мөн нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оноос 184 мянган төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, Улаанбаатарын нийт өрхийн 52.7 хувь, хөдөөгийн өрхийн 30.7 хувь нь 1.1 сая төгрөгөөс дээш орлоготой байгаа юм.