Усалгааг хэтэрснээс болж цэцэг үхэх нь цэцэгчдийн өмнө тулгардаг түгээмэл шалтгааны нэг. Цэцгийн усалгаа хэтэрснээр амьсгалж чадахгүйд хүрч илжирдэг байна. Учир нь ихэдсэн ус нь мөөг, мөөгөнцрийн гаралтай өвчний эх үүсвэр болдог.

Ийнхүү үндэс илжирснээр цэцэг үхэж эхэлдэг бөгөөд эрт илрүүлбэл цэцгээ аврах боломжтой байна. Усалгаа хэтэрсэн үед ерөнхийдөө цэцэг унжийж, навч шарлан, иш зөөлөрч, хөрсөн дээр хөгц урган, ялзарсан эвгүй үнэр үнэртэнэ.

Цэцгийн усалгаа ихэдсэн тохиолдолд цэцгийн савнаас нь гаргахад үндэс эрүүл харагдаж байвал үндсээ алчуураар ороон усыг нь шингээж аваарай. Эрүүл үндэс ихэнхдээ цагаан ногоон өнгөтэй хатуу байдаг хэдий ч зарим цэцгийн хальс өөр өнгөтэй байдаг. Жишээ нь Мөнхрөө улбар шар үндэстэй байдаг ба үндэс нь зөөлөрсөн байвал тайрч аваарай.

Ингээд хөрсийг зөөлөн салгаж, шинэ хуурай хөрсөнд суулгах нь зүйтэй. Гэхдээ саванд суулгахаас өмнө ариутгахаа мартаж болохгүй. Үүний дараа хөрсний өнгөн хэсгийн 2-3 см гүн хатсаны дараа услаарай.

Цэцэг тарина гэдэг маш их анхаарал шаарддаг бөгөөд цаашид усалгааг хэтрүүлэхгүй байх нь чухал. Халбаган навчит болон модлог ургамлыг сард хоёр удаа услахад хангалттай юм. Үүний жишээ нь түгээмэл ургуулдаг мөнгөний мод.

Харин цэцгийг өдөр бүр услах шаардлагатай ба цэцэг бүр өөрийн гэсэн онцлог, арчилгаатай гэдгийг санаарай.