Хэрэв долоо хоногт хоёроос цөөн удаа хүндэрч байвал өтгөн хаталттай гэсэн үг. Магадгүй та өтгөн хаталттай тулгарсан бол дараах мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонирхоорой.

Өтгөн хаталтыг эмийн болон эмийн бус аргаар эмчилдэг бөгөөд хоолны дэглэм маш чухал юм. Тухайлбал, өдөрт 4-6 удаа хооллох ба хоногт 2900-3000 ккал илчлэгтэй хүнс хэрэглэж, 1.5-2 литр шингэн зүйл уух хэрэгтэй гэнэ. Хоолыг зөвхөн буцалгаж, жигнэж хэрэглэх шаардлагатай.

Өтгөн хаталтын үед хэрэглэх хоол хүнс

  • Хүнсний ислэгээр баялаг бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн, хивэгтэй талх, гурилан боов, жигнэмэг, хар гурил, гурвалжин болон хөц будаа, хөх тариа,
  • Өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл, загас, улаан манжин, амуу будаа болон цэцэгт байцааны шөл,
  • Үхэр, тахиа, загасны махыг чанаж болон жигнэж
  • Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
  • Шар сүү, тараг
  • Төрөл бүрийн хүнсний ногоо. Тэр дундаа яншуй, гоньд, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцай
  • Хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж, усан үзэм идэх нь зүйтэй.

Хязгаарлах бүтээгдэхүүн

  • Цагаан будаа,
  • Нарийн гоймон,
  • Дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд,
  • Нарийн гурилан талх,
  • Кисель,
  • Шоколад,
  • Халуун цай,
  • Кофе,
  • Какао,
  • Ээдэм,
  • Бяслаг, ээзгий, халуун сүү зэргийг хориглоно.