Утсан дээрх замбараагүй файлуудаа цэгцлэх, давхардлыг арилгах хамгийн хялбар таван зөвлөгөөг хүргэе. Эхлэхийн өмнө утсанд тань хэчнээн аппликэйшн, зураг, дуу, видео байгааг Settings – General – About тохиргоо руу орж хараарай.

Цэгцлэх аппликэйшн

iOS үйлдлийн систем автоматаар огт ашиглагдахгүй байгаа аппликэйшнийг идэвхгүй болгож байдаг. Дата өгөгдлүүд болон бичиг баримтын файлууд хадгалагдаж үлдэх ч аппликэйшн таны оролцоогүй устгагдах болно. Үүний тулд Settings – iTunes & Apps Store – Offload Unused Apps гэж сонгоорой.

“Гар арга”

Одоо хэрэглэхгүй ч цаашид хэрэглэж болзошгүй аппликэйшнийг өөрөө ялган цэгцлэх боломжтой. Жишээ нь, эхний дэлгэцэд тогтмол ашигладаг 19 аппликэйшнээ байршуулж, хоёр дахь дэлгэц дээр хааяа хэрэглэх аппликэйшнийг бүлэглэн хавтаст хийгээрэй.

iMessage-ээ устах хугацаа тохируул

Фото зураг, видео бичлэг зэрэг элдэв файлыг хавсаргахад хялбар байдаг учир текст мессеж утасны багтаамжид багагүй зай эзэлдэг. Гэхдээ тэдгээр мессежийг 30 хоног, жил гэх мэт хүссэн хугацаагаараа тохируулан автоматаар устгах боломжтой. Үүний тулд Settings – Messages – Keep Messages гэж сонгоод хугацаагаа тохируулаарай.

И-мэйлээ хязгаарла

Apple-ийн Mail аппликэйшнд байрлах Unsubscribe буюу Бүртгэлээ цуцлах товчийг ашиглаарай. Шинэ и-мэйл ирэх бүрд шалгаж цаашид хүлээж авмааргүй бол Unsubscribe товчийг дарахад л дахиж уг хаягаас танд и-мэйл ирэхгүй юм. Мөн харахыг хүсэхгүй и-мэйлээ Junk хавтас руугаа хийхэд тэдгээр хаягаас ирэх и-мэйлийг Inbox хэсэгт харуулахгүй байх болно.

Фолдер буюу хавтсаа ашигла

Ирсэн мэйлийг шууд шалган хэрэгтэй бол PDF болон бусад форматаар хадгалж, хэрэгцээгүй и-мэйлийг дор нь устгах нь зүйтэй. Эсвэл и-мэйл дотроо хавтас үүсгэх зэргээр өөрт аль тохиромжтойгоор хадгалаарай.

Давхардсан зураг

iOS 13 үйлдлийн систем ижилхэн зургийг автоматаар нуух функцтэй ч бүрмөсөн устгахад гуравдагч аппликэйшн хэрэгтэй. Тухайлбал, Photos Duplicate Cleaner нь төлбөргүй бөгөөд iCloud Photo Library ашиглаж байгаа үед утсан дээрх зургийг ч цэвэрлэнэ.

Багтаамжаа шалга

Багтаамжаа Settings – General – iPhone Storage гэж нэвтрэн шалгах ба энд аппликэйшнүүд хэр их зай эзэлж байгааг харуулна. Хамгийн их зай эзэлж байгааг нь харъя гэвэл Review Large Attachments- ыг сонгоорой. Харин бараг ашигладаггүй аппликэйшнийг идэвхгүй болгоё гэвэл Offload Unusued Apps гэдгийг сонгох нь зүйтэй.