Уулзалтад 75 улс орны 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа ба тулгарч буй бэрхшээл, гарах арга замыг хөндөн ярилцаж, дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг туршлагыг танилцуулжээ.

Ийнхүү П.Ганхүү уулзалтад оролцож, Швейцарын хариуцлагатай уул уурхайн сангийн судалгааны багтай хамтран ажиллахаар болсон байна. Тэдэнтэй хариуцлагатай уул уурхайн эрсдэлийн үнэлгээний аргачлалыг сайжруулах боломжийн талаар ярилцжээ.

Тус сангийн судалгааны баг хариуд нь Эрдэнэс Монголын стратеги менежментийг хөгжүүлэх, ирээдүйн төслийн хөрөнгө оруулалтыг оновчтой тодорхойлох, үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.

Сонирхуулбал, Уул уурхайн салбарын Засгийн газар хоорондын уулзалтын албан ёсны гишүүнээр 68 орон элссэн бөгөөд манай улс 2006 онд санаачлагад нэгджээ.