ЦУОШГ-ын мэдээлснээр энэ сарын 10-нд баруун аймгаар, 11-нд баруун болон төвийн аймгийн нутаг, говь, зүүн аймгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-13-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.  

Харин энэ сарын 10, 11-нд дулаахан байх боловч 12, 13-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус байх гэнэ. 

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.