Дэлхийн дээврийг эзэгнэсэн зоригт уулчин бүсгүй МУГТ Б.Гангаамаа Бямба гарагт эх орондоо иржээ. Тэрээр дэлхийн хоёр дахь ноён оргил болох “Алуурчин уул” гэгддэг К2 ууланд авиралт хийж, өнгөрсөн сарын 21-нд оргил дээр нь гарсан юм.

К2 уул нь өндрөөрөө Эверестийн дараа ордог бөгөөд далайн түвшинээс дээш 8611 метрт оршдог, авиралт хийхэд хамгийн бэрх оргилын тоонд ордог байна. Ийм ч учраас маш цөөхөн уулчид оргилыг нь эзэлж байсан бөгөөд манай тамирчин гурав дахь удаагийн оролдлогоороо оргилд нь гарч Алуурчин уулын оргилд гарсан анхны Монгол тамирчин болж байгаа юм.

Долдугаар сарын 21-нд манай тамирчнаас гадна 30 уулчин k2 уулын оргилд гарсан нь дээд амжилт болсон байна. Б.Гангаамаа Даваа гарагт 11:30 цагт авралтынхаа талаарх уулзалт мэдээллийг олон нийт болон сэтгүүлчдэд Спортын төв ордон хийх юм байна.