БЗД-н замын цагдаагийн хэлтсээс 11-р хороо буюу бидний нэрлэдгээр Богд уулын арын замаар 20 км/ц хурдтай явахаар боллоо. Дүүргийн замын цагдаагийн хэлтсээс тус замд хурд хэмжигч байрлуулсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн дагуу, тэмдэг, тэмдэглэгээг анхаарч явахыг сануулж байна.

Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу 40 км/цагийн хурдтай явах ёстой ч он гарснаас хойш халтираа гулгаа үүсжээ. Гэвч жолооч нар хурд хэтрүүлснээс зам тээврийн осол аваар ихээр гарч байгаа гэнэ.

Сануулбал, автомашины ослоор өдөрт дунджаар 15-16 иргэн гэмтэж, 1-2 иргэн амь насаараа хохирдог байна. Ялангуяа нийслэлд гарч буй зам тээврийн ослын 70 гаруй хувь нь эгнээ байраа буруу эзэлснээс үүддэг гэнэ.