Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко-Алтан Заамар компаний ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэний цогцсыг хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид өчигдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргалаа.

Нурангид дарагдсан хоёр техник рүү очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй байгаа гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.

Сануулбал, хоёрдугаар сарын 28-нд Эко-Алтан Заамар компаний ил уурхайд осол гарч дөрвөн хүн хоёр техник дарагдсан юм. Нуранги болсон шалтгааныг нарийн тогтоогоогүй ч 24 цагийн өмнө 32 километрийн зайд болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй гэх тайлбарыг өгөөд байна.