Парисын амьтан судлалын хүрээлэн Бямба гарагт нэгэн өвөрмөц организмыг олон дэлгэх гэнэ. Фисарум полисефалум гэх уг цайвар шар өнгөтэй замаг нь ургамал, амьтан, мөөгөнцөрийн аль ч төрөлд багтдаггүй ба 720 хүйстэй байна. Мөн цагт дөрвөн см ургадаг ба тархигүй хэдий ч сэтгэн бодож, хоёр хэсэг хуваасан ч өөрийгөө эмчилж чаддаг юм. 

Уг организм нь тэрбум жилийн өмнө үүссэн гэгддэг ч анх 1973 оны тавдугаар сард Америкийн Техас мужаас олджээ. Улмаар уг организм нь богино хугацааны дараа үхсэн учир өнгөрсөн 2016 онд Францад хийсэн судалгаанаас өмнө олны анхааралд ороогүй юм.

Судалгаанд бичсэнээр фисарум полисефалум нь ойлгомжгүй зүйлсээс гарах аргыг богино хугацаанд олох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байна. Тухайлбал, 19-25 градусын халуун, 80-100 хувийн чийгшилтэй үед өсөж томордог аж. 

Францын эрдэмтэд уг организмыг саван дотор байлгаж овьёосны гурилаар хооллосон ба тодорхой хэмжээнд хүрснийх нь дараа модонд наасан байна. Уг модыг Парисын амьтан судлалын хүрээлэнд байрлуулжээ. 

Эх сурвалж: CNN, Reuters