Хотын даргын зөвлөлийн хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100 кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын дүнг танилцууллаа. 

Туршилтаар нам даралтын зууханд сайжруулсан шахмал түлш шатаахад тоосонцрын хэмжээ буурсан ч дулаан өгөлт нь буурснаар усны халалт муудаж, халаалт өгөхгүй байгаа нь тогтоогджээ. Мөн сайжруулсан түлшийн бүхэллэг хэсгүүд дутуу шатсан байна. 

Иймд нам даралтын зууханд сайжруулсан түлшийг туршсан дүгнэлтэд зөвлөлийн гишүүд санал солилцсон юм. Ийнхүү уурын зуухыг цахилгаанд холбох, газанд шилжих арга хэмжээг авахаар болсон байна. 

Түүнчлэн 2020 оны 10 сарын нэгэн гэхэд Улаанбаатарт байгаа бүх уурын болон нам даралтын зуухыг техникийн нөхцөлөөр шийдвэрлэж, түүхий нүүрс хэрэглэхгүйгээр  ажиллах захирамжийн төслийг боловсруулахаар шийдвэрлэлээ.