Германы Олденбург хотын прокурорын газар 97 өвчтөний аминд хүрсэн сувилагч асан Нилс Хоегелд насаар нь хорих ял оноохыг шүүхээс хүслээ.

Хоегел анх 2005 онд өвчтөндөө жорын бус тариа хийж байгаад баригдсан бөгөөд 2008 онд хүний аминд хүрэхийг завдсан хэргээр долоон жил хагасын хорих ял сонссон юм.

Харин цагдаа нар 2014 оны аравдугаар сард Хоегелийг 200 орчим хүний аминд хүрсэн байх магадлалтай гэж үзжээ.

Улмаар 2015 онд тэрээр 2000-2005 онд 34-96 насны 90 орчим өвчтөндөө жорын бус тариа хийж 30 хүнийх нь аминд хүрсэн гэдгээ хүлээсэн бөгөөд шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.

Шүүх хурлын үеэр Хоегелд “Хамтран ажиллагсаддаа ур чадвараа гайхуулах, уйдаагаа гаргах зорилгоор өвчтөнүүддээ зүрхний цохилт багасгаж даралт бууруулах тариа хийдэг байсан ба сэхээн амьдруулах арга хэмжээ авч байхдаа сэтгэл ханамж авдаг байсан” гэж мэдүүлсэн байна.

Гэвч 2017 онд прокурорууд Хоегелийг 97 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгасан бөгөөд хамтран ажиллаж байсан хүмүүсийг нь хэрэг гарахаас сэргийлж чадаагүй гээд шүүхэд өгчээ.

Сэтгэл судлаачид Хоегелдийг нарциссизм өвчтэй хэдий ч хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ. Хоегелийн шүүх хуралд амиа алдсан өвчтөнүүдийн 126 гаруй хамаатан садан оролцож байгаа ба шүүх хурал ирэх сар хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: France 24, CNN