Ерөнхий сайд энэ сарын 10-нд хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй уулзсан ба энэ үеэр хүлэмжийн аж ахуйд хэрэглэж буй цахилгааныг шөнийн тарифт хамруулж өгөхийг хүссэн юм.

Үүний дагуу 11 сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл хэрэгждэг цахилгааны хөнгөлөлтөд 1м2 талбайтай өвлийн хүлэмжид 0.768 квт/цаг хүртэл хэмжээгээр тооцож, төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөр боллоо.    

Өвлийн хүлэмж төслийн хүрээнд 20 га өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулж, жилд 6450 тонн хүнсний ногоо тарьж, нийлүүлэхээр тооцоолжээ. Ингэснээр импорт 70 гаруй хувиар буурах гэнэ.

Сонирхуулбал, энэ оны байдлаар улсын хэмжээнд 24.9 га талбай бүхий өвлийн хүлэмж байгаагийн 90 гаруй хувь нь Улаанбаатар, Төв аймагт байгаа юм.