Венесуэл дахин эрчим хүчгүй болж 23 мужийн 14-16 нь цахилгаанаа хязгаарлуулаад байна. Тус улсын дэд ерөнхийлөгч Делци Родригезийн мэдэгдсэнээр сөрөг хүчнийхэн болон Америкийн дэмжигчид төв цахилгаан станцад халдлага үйлдсэн гэнэ.

Энэ удаагийн эрчим хүчний хязгаарлалтаас болж тус улсын 57 хувь нь цахилгаан холбооноос тасарсан бөгөөд Каракас хотын метро, дэлгүүр, албан байгууллага, яамдууд хаалгаа барьжээ.

Венесуэлийн төв цахилгаан станц энэ сарын долоонд осолдож мөн олон хоногийн турш тоггүй болсон ч сүүлд зарим хэсгийг цахилгаанаар хангаад байсан юм. Тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро уг ослыг Америкийн хакеруудын халдлага гэжээ.

Эх сурвалж: The guardian, ABC