Венесуэлийн 32 мужийн 18 нь тог цахилгаангүй болсны улмаас метро, онгоцны буудлын үйл ажиллагаа саатсан бөгөөд Каракас хотын оршин суугчид ажил, гэрийнхээ хооронд алхаж байгаа гэнэ.

Венесуэлийн сайтын мэдээлснээр Боливар мужийн усан цахилгаан станцад гэмтэл гарснаас үүдэн цахилгаан тасарсан байна. Тус улсын эрчим хүчний яам болон төрийн өмчийн эрчим хүчний компани уг явдалд сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн дэмжигчдийг буруутгаж байгаа юм.

Венесуэлийн эдийн засаг хямарснаас болж цэвэр ус, эрчим хүчний хомсдолд орсон бөгөөд энэ нь Каракас хот дахь томоохон ресторан, зочид буудлуудад ч нөлөөлжээ.

Эх сурвалж: Reuters, The guardian