НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон Венесуэлд тулгараад буй улс төр, хүмүүнлэгийн асуудлыг шийдэх Америк, Оросын гаргалгааг дэмжих эсэхэд санал хураалаа.

Энэ үеэр Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах, олон улсын тусламжийг хилээр нэвтрүүлэх тухай Америкийн саналыг Хятад, Орос эсэргүүцлээ. Ингэснээр уг саналыг зөвшөөрсөн найм, эсэргүүцсэн гурван санал авсан бол гурван улс санал өгөхөөс татгалзсан байна.

Энэ талаар Венесуэл дэх Америкийн тусгай консул Эллиотт Абрамс, “Уг саналыг эсэргүүцсэн гишүүн орнууд Венесуэлийн ард иргэдийн зовлонг уртасгаж Мадурог өмгөөлж бүс нутагт тогтворгүй байдал авчирч байна” гэжээ.

Консулын гишүүд үүний дараа Венесуэлийн засгийн газарт чиглэл өгч улс төрийн асуудлыг нь шийдэхэд туслах Оросын гаргалгаанд санал хураасан байна. Уг саналыг дөрвөн орон дэмжиж гурван гишүүн эсэргүүцсэн бол бусад нь санал өгөхөөс татгалзжээ.

Аюулгүйн зөвлөлийн журамд аливаа санал, гаргалгааг Орос, Хятад, Франц, Их Британи, Америк гэсэн байнгын гишүүн орнууд болон бусад орны есөөс дээш санал авсан тохиолдолд хэрэгжих боломжтой юм.

Америк Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж тус улсад тусламж оруулах, ерөнхийлөгчийн сонгуулийг дахин хийх шаардлагатай гэж үзэж байна. Харин Оросын тал Америкийг Венесуэлийн дотоод асуудалд оролцож байна гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera, CNN