Америк дахь Венесуэл какаогийн экспорт өнгөрсөн сард сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Америкийн засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлийн газрын тосонд хориг тавьснаас болж тус улсад эдийн засгийн хямрал үүсээд байгаа юм.

Венесуэлийн экспортын 90 хувийг хангадаг газрын тос ийнхүү хоригт өртсөнөөр тус улсын иргэд Америк руу какао экспортлох болжээ. Өнгөрсөн оны сүүл гэхэд 7.3 сая долларын үнэ бүхий 47 мянган уут буюу 3055 тонн какао Америкт экспортлогдсон байна.

Дэлхийд какао нийлүүлэлтээрээ Зааны ясан эрэг улс тэргүүлдэг бөгөөд жилд хоёр сая тонн какао үйлдвэрлэдэг юм. Гэвч өнгөрсөн сард Америк руу ердөө 39 мянган уутыг гаргажээ. Харин Венесуэл жилд ердөө 20 мянган тонн какао үйлдвэрлэдэг ч Америк руу 47 мянган уутыг экспортолсон байгаа нь гайхмаар тоо юм.

Мөн сүүлийн үеэд Венесуэлийн какаоны чанар муудснаар нэг тоннын үнэ нь 200 доллар хүртлээ буурчээ. Тус улсын какаоны үнэ 2017 онд тонн нь 1000 доллар байжээ.

Ийнхүү какаоны үнэ буурсан нь Венесуэлийн ихэнх худалдаачид нь цэргүүд бөгөөд тэд бизнесийн талаар мэдлэггүйтэй холбоотой гэж Венесуэлийн Chocolates El Rey шоколадын үйлдвэрийн эзэн Жорже Редмонд хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters