Венесуэлийн тагнуулын алба сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн ажлын байранд нэгжлэг хийжээ. Энэ үеэр Гуайдо Европт айлчилж, Их Британий ерөнхий сайд Борис Жонсон, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нартай уулзаж байсан юм. 

Мөн тэрээр Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын уулзалтад оролцох гэнэ. 

Нэгжлэгийн үеэр барилгад хүн байгаагүй ба тагнуулчид хуурамч нотлох баримт үйлдэж магадгүй гэж сөрөг хүчнийхэн сэжиглэж байжээ. Сөрөг хүчний мэдээлснээр Гуайдогийн намын гишүүн Исмэль Леонийг ажилдаа ирж байхад нь баривчилсан байна.  

Гуайдо өнгөрсөн оны нэгдүгээр сард өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн орлогчоор зарласан ба Америк, Канад зэрэг 50 гаруй орон хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро огцрохгүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ сарын эхээр Гуайдог парламентын даргын сонгуульд өрсөлдөхөд нь саад хийхийг оролджээ. 

Эх сурвалж: Al jazeera