Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Гуригийн усан цахилгаан станцыг гэмтээсэн хоёр этгээдийг баривчилсан гэж мэдэгдлээ. Одоогоор тэднийг саатуулсан бөгөөд хэний заавраар ажилсныг нь илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Гуригийн цахилгаан станц нь Венесуэлийн 80 хувийг эрчим хүчээр хангадаг бөгөөд Пүрэв гарагт гарсан гэмтлээс болж 18 муж эрчим хүчгүй болсон юм. Одоогоор засварын ажил үргэлжилж байгаа ба зургаан мужид хэсэгчилсэн цахилгаан нийлүүлсэн байна.

Мадурогийн хэлснээр осол гарсны маргааш засварын ажлыг шуурхай явуулж 70 хувийг нь хэвийн байдалд оруулсан ч Америкийн кибер халдлагын улмаас дахин эрчим хүчгүй болсон гэнэ.

Харин Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо уг станц нь хуучирсан, интернэттэй холбогддоггүй учир хакердах боломжгүй гэлээ.

Эх сурвалж: RT, Sputnik